20bet-ын тухай ерөнхий мэдээлэл
2020 онд цар тахлын үеэр үүсгэн байгуулагдсан 20bet бооцооны вэбсайт нь Куракаод төвтэй үйл ажиллагаа явуулдаг. Спортын бооцоо, испорт бооцоо тавих , казино тоглоомууд тоглох боломжтой. 20bet нь шууд эвентийн үеэр бооцоо тавих боломж олгодог давуу талтай. Мөн шинэ хэрэглэгчдэдээ урамшууллыг харамгүй олгодгоороо алдартай. Монгол, Солонгос, Испани зэрэг 33 хэлний сонголттой. Спорт бооцооны хувьд хөл бөмбөг, теннис, сагсан бөмбөг, ширээний теннис, крикет, дота, волейбол, рагби, гольфийн зэрэг олон төрлийн 1700 орчим тэмцээн, эвентэд бооцоо тавих боломжтой. Жилийн турш испортын тойрон тэмцээнүүд зохиогддог ба эдгээрийг та мөн 20bet дээр сонирхож, хүссэн багаа дэмжин, мөрий тавьж болно. Тэргүүлэгчдийн онооны самбар, урьдчилсан таамаглал дэвшүүлэн бонус авах зэрэг шинэлэг үйлчилгээнүүд байна. Тус вэбсайтыг спорт бооцоо тавьж тоглох хоббитой хүмүүс нийлж үүсгэсэн гэдгээрээ алдартай. Олон төрлийн платформуудыг туршиж үзсэний эцэст өөрсдийн хүслээр, хэрэглэгчдийн таашаалд нийцэх вэбсайтыг бүтээсэн. Иймээс ашиглахад хялбар, хэрэглэгчээ бодсон олон функцийг сайт дээрээс харж болно.
Бүртгүүлэх явц
Бүртгүүлэхийн тулд вэбсайтын баруун дээд булан байх шаргал өнгөтэй ‘Бүртгүүлэх’ гэсэн товч дээр дарна. Улсаа сонгоод, имэйл хаяг, нууц үгээ оруулна. Мөн урамшууллын код байвал оруулж болно. Ингээд бүртгэлийн хоёр дахь цонх руу шилжих ба энэ хэсэгт та мөнгөн тэмдэгт, овог нэр, хүйс, төрсөн он сар өдрөө оруулахад бүртгэлийн гурав дахь цонх руу шилжинэ. Энд хаяг, шуудангийн код, утасны дугаар зэрэг мэдээллийг оруулан, үйлчилгээний нөхцөлтэй танилцаад, 18-аас дээш настай гэдгээ зөвшөөрөөд бүртгүүлнэ.
Шинэ хэрэглэгчдэд зориулсан бонус спортын бооцоонд
Шинэ хэрэглэгчид спортын бооцоонд эхний удаа мөнгөө байршуулж, орлого хийснээр 350,000 төгрөг хүртэлх бонус авна. Та урамшууллын мөнгөө татан авах боломжгүй. Харин урамшууллын мөнгөөрөө бооцоо тавьж хожсон мөнгөө татаж авах боломжтой.
Шинэ хэрэглэгчдэд зориулсан бонус казинод
Харин казино хэрэглэгчид бүртгүүлсний бонус болгон 450,000 хүртэлх төгрөг + 120 FS буюу хурд эргүүлэх эрх урамшуулал авна. Хэрэв та орлого хийгээд бонусаа ашиглаагүй 14 хоносон бол тус урамшуулал нь автоматаар устана.
Слот тоглоомууд
20bet-ын казино цэс дээрээс олон төрлийн слот тоглоомуудыг харж болно. Ингэхдээ Бүх тоглоом, Алдартай, Халуухан, Шинэ, Автомат зэрэг ангиллаар танилцах боломжтой. Viking Wilds, Fire Lightning, Dead or Alive зэрэг сонирхолтой тоглоомууд бий. 3D хэлбэрээр слот тоглоом тоглож болно. Жинхэнэ мөнгөөр мөрий тавихгүйгээр өдөр бүр үнэгүй хүрд эргүүлэх боломжтой.

Төлбөрийн хэлбэр
20bet платформ дээр та банкны шилжүүлэг, кредит/дебит карт, цахим хэтэвч зэрэг олон төрлийн төлбөрийн хэлбэрийг ашиглах гүйлгээ хийх боломжтой. Мөн криптовалют хүлээн авдаг. Энэ нь цахим гүйлгээ газар авч хүмүүс олон төрлийн төлбөрийн хэлбэрийг ашигладаг болсонтой холбоотой. Мөн гүйлгээ хийхэд хурдан, шуурхай гэдэг үүднээс цахим хэтэвч ашиглах нь нэмэгдсэн. 20bet дээр Skrill, Neteler ашиглах боломжтой. Мөн Ethereum, Litecoin, Bitcoin гэсэн гурван криптовалютаар гүйлгээ хийх боломжтой.
Хэрхэн орлого, зарлага хийх вэ
Та орлого хийхдээ 10 ам.доллараас дээш мөнгө хийх боломжтой. Дээд хязгаар нь ямар төрлийн тоглоом тоглохоос хамаараад 100 мянга хүртэл ам.доллар байна. Хязгааргүй үнийн дүнгээр тоглож болох ганц тоглоом нь рулет юм. Орлого хийх ихэнх хэлбэр нь түргэн шуурхай ажилладаг ба ялангуяа банкны карт ашиглавал тэр дороо гүйлгээ хийгддэг. Криптовалютын гүйлгээ зарим тохиолдолд 24 хүртэлх цаг болдог. Харин цахим хэтэвчийн хувьд 15 хүртэлх минут зарцуулагддаг ба та MiFinity, ecoPayz, Jeton, and eZeeWallet зэрэг цахим хэтэвч ашиглах боломжтой.
Мөнгөө татаж авахдаа орлого хийсэн хэлбэрээрээ авах боломжтой. Дээр дурдсан цахим хэтэвч, эсвэл банкны дансандаа мөнгөө авч болно. Хамгийн багадаа 10 ам. доллар авах боломжтой. Харин шууд банкны гүйлгээ хийж мөнгө татах бол хамгийн багадаа 35 ам.доллар авахыг шаарддаг. Орлого, зарлага хийхэд ямар нэг шимтгэл байхгүй. Та хүссэн үедээ ямар мөнгөн тэмдэгт ашиглахаа өөрийн мэдээллийн хэсэг дээр өөрчилж болно.
Гар утасны хувилбар
Бусад бооцооны вэбсайтуудын нэгэн адил 20bet ч мөн гар утасны хувилбараа хэрэглэгчдэд санал болгодог. 20bet вэбсайт руу ороход шууд л хамгийн дээд хэсэгт гар утасны программ гэж харагдаж байгаа нь бусад бооцооны платформуудад байгаагүй давуу тал санагдсан. Дэлгэц дээр байх QR кодыг уншуулахад Андройд болон iOS-т зориулсан апп татаж авах холбоос руу чиглүүлнэ.
iOS болон Андройдод зориулсан апп
Андройд болон iOS-т зориулсан апп дээр та казино тоглоом тоглох, шууд бооцоо тавих, төлбөрийн гүйлгээ хийх зэрэг 20bet-ын бүхий л үйлчилгээг хүссэн газраасаа, хүссэн цагтаа авах боломжтой. Шууд дамжуулж буй тэмцээн, оноог нэн даруй шинэчилж оруулдаг тул тиймээс интернэт холболтоо сайн эсэхийг нягталж, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах хэрэгтэй.
Казино биечлэн казиногийн үйл ажиллагаа эрхэлдэг үү
20bet нь Монгол улсад биечлэн ажиллагаа эрхлэх казино одоогоор байдаггүй. Гэхдээ вэбсайт дээрх мэдээлэл, хэрэглэгчийн тусламж үйлчилгээ бүгдийг Монгол хэл дээр авах боломжтой байдаг давуу талтай.
Тусламж ба шууд чат
20bet платформ дээр танд ямар нэг асуудал гарсан, эсвэл асуух зүйл байгаа бол хэрэглэгчийн туслах, үйлчилгээтэй холбогдох хамгийн шуурхай хэлбэр нь шууд чатаар холбогдох юм. Мөн support@20bet.com хаягаар имэйл бичиж болно. Харин вэбсайт дээр холбоо барих утасны дугаар байгаагүй нь хачирхалтай.
Түгээмэл асуулт, хариулт
Түгээмэл асуулт, хариултын хэсгээс та “Би хожлын мөнгөнөөсөө татвар төлөх ёстой юу?”, “Мөрийгөө хэрхэн цуцлах вэ?”, “Дансаа цэнэглэсэн боловч орж орж ирэхгүй байна?”, “Би өөр хүний карт, цахим хэтэвчийг ашиглаж болох уу?”, “Мөнгөө татаж авахад хэдий хугацаа орох вэ?”, “Мөнгө татаж авах хүсэлтээ цуцалж болох уу?”, “Бонусаа хэрхэн ашиглах вэ?” зэрэг олон асуултын хариултыг харах боломжтой.
Ерөнхий сэтгэгдэл, үнэлгээ, итгэлтэй эсэх
Зах зээлд нэвтрээд удаагүй ч 20bet нь бусад бооцооны вэбсайтуудтай өрсөлдөхүйц бүрэн ажиллагаатай талбар болж хөгжжээ. Интерфэйсийн хувьд энгийн ойлгомжтой, олон мэдээлэлгүй цомхон. Тийм хэр нь олон хэрэглэгчдэд далайцтай хүрч чадах 33 хэлний сонголттой. Мөн Тэргүүлэгчдийн онооны самбар, урьдчилсан таамаглал дэвшүүлэн бонус авах зэрэг шинэлэг үйлчилгээнүүдтэй. Вэбсайтын Монгол хэлний орчуулгын хувьд орчуулга сайтай, энгийн хүнд ойлгомжтой болж чаджээ. Харин сул тал гэвэл шууд холбоо барих дугаар байхгүй, шууд дамжуулалт хийдэггүй зэрэг сул талтай. Мөн бүртгэл үүсгэхэд гурван цонх бүхий хэтэрхий их мэдээлэл асуудаг нь хэрэглэгчдэд хугацаа шаардсан, нүсэр санагдах боломжтой. Украйн, Кипр, АНУ, Бельги, Малта, Орос, Арабын Нэгдсэн Эмират, Эстони, Беларус зэрэг улсуудад уг платформыг ашиглахыг хориглосон байдаг. Тухайн улсуудад мөрийтэй тоглоомын хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөхөд хориглосон улсуудын жагсаалт мөн өөрчлөгдөж, шинэчлэгддэг.
20bet нь Куракаогийн Тоглоомын Газраас зөвшөөрөлтэй бөгөөд TechSolutions группийн эзэмшлийн платформ юм. Вэбсайт дээрээс та Хариуцлагатай мөрийтэй тоглох талаар мэдээлэлтэй танилцаж болно. Мөн спорт бооцоо сонирхдог залуус өөрсдөө нийлж бүтээсэн тул хэрэглэгчийн талаас ашиглахад хялбар, ойлгомжтой олон давуу функцуудыг харж болно. Эдгээр нь салбартаа олон жилийн туршлагатай бусад платформуудаас ялгарах гол шинж болж байна. Үүсгэн байгуулагдаад 3 жил болж байгаа тул цаашид идэвхтэй хөгжиж, олон хэрэглэгчдийг татан, зах зээлд чухал байр суурь эзлэх платформ болох ирээдүйтэй.

