Покер спорт уу эсвэл мөрийтэй тоглоом уу?

Покерыг спорт эсэх тухай маргахын өмнө спорт гэж юу болохыг санацгаая. Спортыг тодорхойлохдоо, “байнгын хүчин чармайлт, шударга тоглолтыг шаарддаг зохион байгуулалттай, өрсөлдөөнтэй, зугаатай, ур чадвартай, ямар нэг зорилготойгоор ялагч тодордог үйл” гэжээ. Тэгвэл покер нь өрсөлдөөтэй, тоглогчийн ур чадварыг сорьсон, өрсөлдөгчийн үйлдлийг урьдаас тааварлаж, нарийн тооцоолон ухаалаг нүүдэл хийхийг шаарддаг.

    Покерчин хүн байнгын хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Шатрын нэгэн покер тоглох үед олон цагаар сууж, анхаарлаа дээд цэгт төвлөрүүлэн, оюунаа дайчлах шаардлагатай болдог ба цуврал тэмцээний үед хэдэн цагаар ч суух үе бий. Тиймээс покер нь оюуны спортын нэгэн адил хүнээс тэвчээр, тууштай байхыг шаарддаг. Покерын домог болсон Жонни Чан 30 гаруй жил тууштай покер тоглосон бөгөөд дэлхийн аваргын бугуйвчийг 2 жил дараалан авсан цор ганц хүн юм. Цахимаар покер тоглох ч мөн адил. Олон ширээнд тоглохын тулд компьютерын ард тэвчээртэй сууж, гярхай, эв дүйтэй байх шаардлагатай. Зогсолтгүй хүчин чармайлтын үр дүнд хожил ирнэ.

 

    Спортын үндсэн элемент болох өрсөлдөөн нь покерын гол үндэс юм. Нэг нь гарт байгаа хөзрөө тоглож, нөгөөг ялах үндсэн дүрэмтэй. Хамгийн шилдэг тамирчин гар дахь хөзрөөрөө сайн тоглохын хажуугаар өрсөлдөгчөө таньж, хожих тактикаа боловсруулж чаддаг хүнийг хэлнэ. Бусадтай сайн өрсөлдөж чаддаг бол сайн тоглогч байж чадна. Боксийн спортод хүн өрсөлдөгчөө анзаарч, биеийн хэлэмжээрээ тэднийг сүрдүүлж өөртөө давуу байдлыг бий болгодгийн нэгэн адил покерт ч мөн блафф хийдэг билээ.

    Бусад спортын нэгэн адил цагийг зугаатай өнгөрөөх нэг хэлбэр бол покер тоглох юм. Сурахад хялбар, дүрэм энгийн ойлгомжтой дээр олон хэрэгсэл, талбай шаардахгүйгээр хөгжилдөх боломж юм. Шинэ стратеги сурч, ялах ялагдахын мэдрэмж авч, хүмүүстэй нийгэмшихэд тусална.

    Покерыг ур чадварын тоглоом гэдэг нь санаандгүй хэрэг биш юм. Ялах магадлалаа нэмэгдүүлэхийн тулд тоглогч өөрийн мэдлэг туршлага, стратегийг ашигладаг. Цаг тутам шийдвэр гаргахдаа өөрт давуу шийдвэрийг гаргаж, гярхай байх чадварыг шаарддаг. Мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэл зүйн чадвар чухал үүрэгтэй. Өрсөлдөгчийн биеийн хэлэмжийг уншиж, ямар үйлдэл хийхийг урьдаар таамаглаж, хэзээ хөзрөө хаяж, гарахаа мэддэг зэрэг олон чадвар покерчин хүнд хэрэгтэй.

 

   Спортын хамгийн оргил үе бол ялах, ялагдах мөч юм. Ялагч тодрох үед ялагдсан нэг нь гутраад үлддэггүй, алдаанаасаа суралцаж ахин босох хүчтэй байхыг спорт шаарддаг. Үүний нэгэн адил покерт ч мөн тоглогч нэг ширээнд ялагдсан ч өөр нэг ширээнд илүү туршлагатайгаар сайн тоглох боломжтой. Дэлхий даяар покерын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, тамирчид мөнгөний төлөө биш, харин ур чадвараа сорьж байна. Мөрийтэй тоглоомд, казинод хүмүүс чипээ бэлэн мөнгө болгож, их мөнгө хожихын төлөө тоглодог бол покерт хүмүүс оюуны чадавхаа сорьж, өрсөлдөгчөө ялахын төлөө тэмцдэг.

   Бусад спортын нэгэн адил туршлага, мэдлэгийн хүчээр тамирчны чансаа, үзүүлэлт хэмжигдэж, оюуны бядыг илэрхийлдэг.  Бусад спортын нэгэн адил покерт клубууд байх ба хамтдаа тоглож, тэмцээнд өрсөлддөг.

Тэгэхээр покер спорт мөн үү? Хариулт нь энгийн. Энэ бол спорт. Тамирчнаас байнгын хүчин чармайлт, ур чадвар шаарддаг, өрсөлдөөнтэй, ялагчийг тодруулдаг спорт. Покерчин хүн анхаарал төвлөрөл, шийдвэр гаргах чадвар сайтайн дээр оюуны чадавх өндөр байх хэрэгтэй болдог. Энэ ч утгаараа покерын олон арван тэмцээнүүд дэлхий даяар зохион байгуулагдаж, тамирчид чансаа, зэргийн төлөө өрсөлдөж байна. Покер бол азтай нэг нь хождог тоглоом бус, аль чадвартай нь ялдаг спорт гэдгийг хүмүүс ойлгодог болж, спортын чиглэлээр хичээллэдэг болсон. 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

© Copyright 2023 | DMS.mn